Хүүхдээ олон нийтийн газар авч явахгүй байхыг зөвлөж байна

Томуу хүүхэд

Томуугийн улиралд томуу, томуу төст өвчний 70-80 хүртэлх хувийг сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн өвчлөл эзэлдэг тул урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж, дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг уриалж байна.

Улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд зохион байгуулж байна. Тэгвэл тус вакциныг ямар тохиолдолд хийхгүй байх талаар энэхүү зөвлөмжөөс сонирхоно уу.

ЭСРЭГ ЗААЛТ:

  • Өндөг, тахианы мах, тахианы гаралтай бүтээгдэхүүнд болон вакцины найрлаганд орсон аль нэг бодист мэдрэг
  • Өмнө вакцин хийлгэсний дараа харшлын урвал болон анафилаксийн урвал илэрч байсан
  • Халдварт өвчнөөр өвдөөд нэг сар болоогүй
  • Товлолын болон бусад вакцин /менингит, хепатит В/-д хамрагдаад нэг сар болоогүй
  • Сайн дурын үндсэн дээр ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалт болон хувийн хэвшлийн байгууллагаар улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдсан
  • Эцэг эх, асран хамгаалагч нь вакцин хийлгэхээс татгалзсан хүүхэд
  • Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгсөн
  • Уналт, таталтын эсрэг эм болон дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг гэх мэт.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)