Хүүхдийн утас хулгайлдаг этгээдийг үйлдэл дээр нь баривчилжээ

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд оршин суух хаягтай, 27 настай Ш гэгч нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Их орд” худалдааны төвийн хажууд явж байсан 13 настай Д-ын гар утсыг хулгайлж байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна.

Уг хэргийн ОНАБХА-ны Хамгаалалтын 1 дүгээр  газрын хяналт шалгалтын офицер цагдаагийн дэслэгч Н.Мөнхтулга, цагдаагийн дэд ахлагч Б.Нарантуяа нар илрүүлжээ. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)