Хүүхдийн сонсгол шалгах Зан үйлийн сорилын кабинет нээв

ЭХЭМҮТ-д хүүхдийн сонсгол шалгах, дэлхийн жишигт нийцсэн Зан үйлийн сорилын кабинет нээв. Монголд анх удаа байгуулсан тус кабинетад Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн төлөө дэлхийн сангийнхан хөрөнгө оруулжээ. Сонсгол буурсан, аппарат зүүдэг, чичиргээнт болон дунгийн суулгацтай хүүхдийн сонсголыг үнэлэх сорилуудыг дээрх кабинетад иж бүрэн хийж эхэлсэн нь энэ төрлийн оношилгоо, эмчилгээнд дэвшил болжээ.

Зан үйлийн сорилын кабинет байгуулсантай холбогдуулан ЭМЯ болон ЭХЭМҮТ-ийнхөн сонсгол, хэл заслын эмчийн ур чадварыг сайжруулах тав хоногийн сургалт зохион байгуулсан байна. Үүний хүрээнд АНУ-ын сонсгол судлал, хэл заслын эмч нар манай улсын лавлагаа төвүүд, дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 40 гаруй мэргэжилтэнд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн орчин үеийн оношилгоо, эмчилгээний менежмент, ар гэрийнхэнд нь өгөх зөвлөмж, хэл заслын эмчилгээний аргуудаасаа заажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)