Хүүхдийн ном борлуулалт сайтай байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас нийслэлийн хэмжээнд борлулалт хийгээд ашиг орлогоороо тэргүүлж буй номын жагсаалтыг гаргасан байна. Тус газраас шилдэг борлуулалттай ном хэвлэл болоод уран сайхны киноны талаарх мэдээллийг олон нийтэд түгээдэг болсон юм.

Энэхүү жагсаалтыг нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд гаргадаг бөгөөд сар бүрийн шилдэг борлуулалттай номын  /BESTSELLER/  жагсаалтыг гаргадаг ажээ. Энэ сарын тухайд шинээр хэвлэгдсэн номноос хүүхдүүдэд зориулсан ном, сурах бичиг  борлуулалт сайтай байжээ. Энэ нь хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой гэж ШӨХТГ-аас дүгнэсэн байна. Аравдугаар сарын шилдэг борлуулалттай номоор Эрдмийн тулгуур ном шалгарчээ. Номын борлуулалтыг гаргахдаа нийслэл дэх “Мир”, “Мажестик”, “Аз хур”, “Номуун соёл” номын дэлгүүрүүдээс судалгаа авсан аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)