Хүүхдийн мөнгөний санхүүжилт дуусч зогсолт хийгээд байна

Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг талаар Сангийн сайд болон  Монголбанкны ерөнхийлөгчийн  мэдээллийг хаалттай сонслоо. Түүнчлэн Ерөнхий сайд хэд хэдэн чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг өгсөн юм.

Хүүхдийн мөнгөний тухай:

-2016 оны улсын төсвөөр баталсан Хүүхдийн мөнгөний санхүүжилт дуусч, одоогоор олголт нь зогсоод байгаа. Иймд Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгох санхүүжилтийн  эх үүсвэрийг  судлах, 2016 оны  улсын төсвийн тодотголын төсөлд суулгах, энэ талаар тодорхой санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг  Сангийн сайдад даалгалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)