ХҮҮХДИЙН МӨНГИЙГ өнөөдрөөс олгоно

  Төсвийн тодотгол батлагдаж, “Эхийн алдар” одонтой эх, хүүхэд бүрт тэтгэмж олгохоор боллоо. Одонтой эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгийг танах Засгийн газрын саналыг УИХ-ын гиш үүд дэмжсэнг үй. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт өнгөрсөн баасан гаригт “Төсвийн тодотголын хэлэлцүүлгийн явцад “Эхийн алдар” одонтой эх, хүүхэд бүрт тэтгэмж олгохоор тогтсон. Тодотгол батлагдвал хүүхдийн мөнгийг даваа гаригт дансанд нь шилжүүлэхээр бэлтгэж байгаа” гэсэн юм. Түүнчлэн төрийн албан хаагчдын цалинг ч олгохгүй байна,

Төрийн сангийн данс улайсан гэх явган яриа өнгөрсөн долоо хоногт газар авсан. Үүнийг Х.Ганцогт үгүйсгээд “Төрийн сангийн данс хоосроогүй. Өнгөрсөн мягмар гаригт төрийн албан хаагчдын цалин тавих санхүүжилтийг шилжүүлсэн. Зарим байгууллага цалингаа авсан байх” гэж тайлбарлав.

Т.ЭНХБАТ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)