ХҮҮХДИЙНХЭЭ УРУУЛ ДЭЭР БҮҮ ҮНСЭЭРЭЙ

Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ үнсэх, бусдад үнсүүлэх талаар тодорхой ойлголттой байж нярай хүүхдээ бактери, вирусийн халдвараас хамгаалж сурах нь чухал байна.

Иймээс:

-Хүүхдийг уруул дээр нь үнсэхгүй
-Амнаасаа дамжуулан хоол өгөхгүй
- Хоолыг амаараа үлээж хөргөхгүй
- Халбага сэрээгээ солихгүй байя

Эс тэгвэл:
1. Таны аман доторх нян бактери, вирус, хелико бактери хүүхдэд дамжин халдварлагдана. Энэ нь хүүхдэд бүх төрлийн өвчин үүсэх эх суурь болдог.

2. Хүүхдийн дархлааны систем бүрэн хөгжөөгүй байгаа тул танаас ирсэн нян вирустэй бүрэн тэмцэж чадахгүй дархлаа нь улам мууддаг. Амьсгалын замын халдварт вирус тээж байгаа үед нярайг үнсэх үед маш амархан халдварладаг.

3. Хүүхдийн ходоод гэдэсний хурц үрэвсэл шүдний цооролт амаар дамжсан бактери вирус шууд нөлөөтэй. Гэдэсний вирус нь маш халдвартай байдаг тул энэ төрлийн вирустэй хүн хүүхдийг үнсэхэд л халдварлах эрсдэлтэй байдаг. Халдвар авснаар нялх хүүхдэд ходоод өвдөх, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Хамгийн аюултай зүйл нь хүүхэд шингэн алддаг ба энэ үедээ хөхөөрөө хооллож чаддаггүй.

Мөн томчууд бидний амны хөндийд үлдсэн хоолны зүйлд нян үржин ялзарч улмаар паалан гэмтэж шүд хорхойтон бусад бүх эрхтэн өвдөх нөхцөлийг бүрдүүлдэг. Томчууд бидний амны хөндийд үлдсэн хоолны зүйлд нян үржин ялзарч улмаар паалан гэмтэж шүд хорхойтон бусад бүх эрхтэн өвдөх нөхцөлийг бүрдүүлдэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)