“Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг тэмдэглэлээ

 

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг өнгөрсөн баасан гаригт хоёр дахь жилдээ тэмдэглэв. Ийн 2014 онд зам тээврийн ослоор нас барсан 48 хүүхдийн суух ёстой байсан ширээ, сандал, хэрэглэх байсан дэвтэр, үзэг, тоглох байсан тоглоомуудыг Эрх чөлөөний талбайд тавьж, зул бадамлуулан дурсгалыг нь хүндэтгэв. Мөн тэдэнд зориулж Жанчивдэчинлэн хийдийн лам нар ном айлдсан бөгөөд ерөнхий боловсролын 24, 50, 57 дугаар сургуулийн сурагчид, Чингэлтэй дүүргийн есдүгээр цэцэрлэгийн хүүхдүүд өөрсдийн дуу хоолойгоо авто замын хөдөлгөөнд оролцогчдод хүргэлээ. Хүүхдүүд “Хурдаа хасч ирээдүйгээ гэрэлтүүлцгээе”, “Монголчууд бид цөөхүүлээ”, “Жолооч таны гарт бидний ирээдүй байна”, “Ахаа та дүрэм зөрчихөө болиоч” зэрэг үгтэй лоозон барьж, уриа хэлэн Эрх чөлөөний талбайг тойрсон. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)