Хүүгээсээ урам зориг авч биеэ хөгжүүлэхээр шийдсэн аав

Италийн иргэн Роберто Кассаротто хүүгээсээ урам зориг авч 2 жилийн өмнөөс фитнессээр хичээллэх болжээ. 

Тэрээр "Хүү минь надад хамтдаа бэлтгэл хийж байх санал тавьсан юм. Харин би татгалзаагүй. Ингээд бид нэг нэгнээ дэмжиж хамтдаа хичээх болсон. Бидэнтэй тааралдсан хүн болгон "Та 2 ах дүүс үү?" гэж асуудаг. Харин бид "Үгүй дээ, бид аав хүү" гэж хариулахад хүмүүс ямар их гайхдаг гээч" хэмээн ярьжээ. 

Роберто фитнессээр хичээллэх 2 ач тусын тухай ийн хэлэв: Мэдээж юун түрүүнд биеийн хэлбэр, галбир сайхан харагдана. Мөн хооллолт хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Би бараг сүүлийн 1 жил урьдынхаасаа өөр хэв маягаар хооллож байгаа. Энэ нь эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлж байгаа шүү. 

Тэр 50 нас зооглож байгаа хэдий ч өөрийгөө хөгширж байгаа гэж бодохоо больжээ. 

Өөрийнх нь биед өөрчлөлт орж эхэлснээс хойш толинд харах болгондоо улам илүү хичээх хүсэл төрдөг болсон. Эрүүл, сайхан биетэй болох тусам сэтгэл зүйд нөлөөлж илүү их эрч хүч, хүсэл ундардаг юм билээ. Хамгийн гол нь хэзээ ч битгий бууж өгөөрэй гэж Роберто хэлэв. 

Эх сурвалж: www.9gag.com

 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)