Хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүд МАНСУУРАГЧДЫН АРМИЙГ ӨРГӨТГӨЖ БАЙНА

Өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас 117 хүүхэд нас барж, 620 гаруй хүүхэд эрүүл мэндээрээ хохирсоны 80 орчим нь хүчирхийллийн золиос болсон гэх харамсалтай тоо гарчээ. Олон нийтийн мэдээллийн сувгаар энэ талын мэдээлэл нам гүмхэн байсан онд энэ тоо гарсан юм бол бага насны охидыг хүчирхийлсэн гэх бараан мэдээ хэвлэлийн хуудсыг олонтаа “чимсэн” энэ оны эцсээр ямаршуухан дүн гарах бол. Төрийн өндөрлөгүүд гадаад, дотоодод айлчлахдаа “Монгол залуусын орон” гэж сайрхдаг.

Гэтэл үнэн хэрэгтээ хүүхэд залуус маань ямаршуухан нөхцөлд амьдарч, цэцэг цэврүү шиг балчир охид минь хэрхэн хүчирхийлэлд өртөж, биеэ үнэлж, хүний наймааны золиос болж байгааг тэд мэдсэн ч мэдээгүй дүр эсгэдэг. Хүүхэлдэйгээр тоглож, сурч боловсрохоос өөр үүрэггүй 13-16 насны охин амьдрахын тулд, арчаагүй эцэг, эхээ тэжээхийн тулд өдөрт хэдэн арван эрийн өвөр дамжин насандаа баймгүй хүнд амьдралыг туулж, үзэн ядахдаа амиа егүүтгэж байгааг бас л мэдэхгүй шүү дээ.

Тэгсэн хэрнээ “Эх орны ирээдүйн эздийн зам нь дардан байгаа. Түүний тулд бид өдөр шөнөгүй ажиллаж байна” хэмээн ам булаацалдан ярихыг нь яана. Гэтэл бодит үнэн тэдний ярихаас тэс өөр. Хүүхдийн эрх хамгийн ихээр зөрчигдөж, бага насны охид хүн ёсноос гажууд үйлдлийн золиос болох нь өдрөөс өдөрт нэмэгдсээр

13 НАСТАЙ ОХИН БИЕЭ ҮНЭЛЖ, 15 НАСТАЙ ХҮҮ ХУДАЛДАН АВЧ БАЙНА

Үндэсний статистикийн хо роо олон улсын Хөдөлм өрийн байгууллагатай хамтран “Биеэ үнэлэгч болон бэлгийн мөлжлөгт өртсөн хүү- хэд” нэртэй судалгаа хийжээ. Эл судалгааг чамгүй олон сар, нухацтай хийсэн гэх тул бодит үнэнд нэлээд дөхсөн болов уу. Судалгаанд биеэ үнэлэгч 4600 гаруй охид хамруулсаны цөөн гүй хувийг 13-16 насныхан эзэлсэн нь харамсаад барамгүй. Эдгээр охидын дийлэнх нь зодуулж, хүчиндүүлж, дарамтлуул санаас болж, хүчээр биеэ үнэлж эхэлсэн гэж хэлсэн нь өнөөх хүчирхийллийн хор уршиг тэдэнд хэрхэн туссаныг харж болно.

Түүнчлэн судалгаанд оролцсон биеэ үнэлэгчдийн 700 орчим нь 14 настайгаасаа энэхүү “ажил”-ыг хийж эхэлсэн гэсэн бол өнөөдрийн байдлаар 13-16 насны 140 орчим охин биеэ үнэлж байгаа аж. Мөнүйлчлүүлэгчдийн дийлэнх нь 15-20 насныхан байдаг аж. Ингээд бодохоор 13-хан настай охин биеэ үнэлж, 15 настай хүү бэлгийн дур хүслээ хангахын тулд биеэ үнэлэгч авдаг байх нь. Биеэ үнэлж, бэлгийн мөлжл өгт өртсөн охидын 44 хувь нь багадаа бусдад хүчиндүүлсэн нь ийнхүү буруу замаар будаа тээхэд нь “дэм” болсон хэмээн дурджээ.

... Биеэ үнэлдэг дээрх эмэгтэйчүүдийн 20.2 хувь нь каннабис, 5.2 хувь нь олсны ургамал татаж, 2.6 хувь нь кокайн, морфин өөртөө тарьдаг гэсэн бол 6.1 хувь нь цавуу үнэрлэж, 16.6 хувь нь эм хэрэглэн тайтгардаг гэж хариулжээ.

ТАНИХГҮЙГЭЭС ИЛҮҮТЭЙ ТАНИЛААСАА БОЛГООМЖИЛ

Биеэ үнэлэгчдийн дийлэнх нь бэлгийн болон бусад хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн нь энэ замыг сонгоход нөлөөлсөн болохыг дээрх судалгаанд дурдаж. Гэтэл бага насны охидыг хүчирхийлэгчдийн 51 хувь нь танил нь бүр цаашлаад ах дүү, аав, өвөө нь байсан аймшигтай, сэрдхийлгэм мэдээл лийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс хийсэн судалгааны дүн харуулж байна.

Судалгаанд оролцсон нийт охидын 23 хувь нь садангийн ах, дүүдээ хүчиндүүлсэн бол, 14 хувь нь хойд эцэгтээ, 10 нь төрсөн эцэгтээ, хоёр хувь нь өвөөдөө, үлдсэн нь төрсөн ах, дүүдээ хүчиндүүлсэн аж. Адгуус амьтан хүртэл үр, зулзагаа сүүдрээс хүртэл хамгаалдаг байтал ухамсарт хүмүүний сэтгэхүйд адгууснаас ч дор бодол төрж байгаа дэндүү харамсмаар.

Төрсөн охиноо, ач, зээгээ, дүүгээ эр хүний нүдээр харж, хүсэл ташаалаа тайлж байгаа энэ мэт явдал нэмэгдэх хандлагатай байгаа нь түгшүүр төрүүлж байна. Гэтэл энэ төрлийн гэмт хэргийн 88 хувь нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болдог аж. Энэ байдал нь гэмт хэрэгтнүүдийг улам бүр өөхшүүлж, дахин хэрэг үйлдэх сэдлийг төрүүлж байж болох.

ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ГАНЦ ТӨВ БУСАРМАГ ҮЙЛДЛИЙГ ЗОГСООНО ГЭЖ ҮҮ

Монгол Улсад хоёр хүүхэд тутмын нэг нь ямар нэгэн хэлбэрээр хүчирхийлэлд өртдөг гэсэн сэтгэл сэрдхийлгэсэн тоо гарсан байх юм. Хохирогчдын 2.09 хувь нь бэлгийн

хүчирхийлэлд өртдөг гэсэн албан бус судалгаа бий. Тиймээс төрийн зүгээс энэ асуудалд анхаарлаа хандуулж, гэр бүл болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод тус ламж үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд байгуулсан. Чухам хүн бүрт хэрэгтэй, хүчирхийллийг таслан зогсооход онцгой үүрэг гүйцэтгэнэ гэх энэхүү төвийн нээлтэд ЭМЯ-ныхан нийслэлийн холбогдох албаны хүмүүс болон Сүхбаатар дүүргийн удирдлагууд хэлж байсныг санаж байна.

Тэдний хэлж буйгаар нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулснаар хүчирхийлэлд хамгийн их өртдөг 18-49 насны эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалж, эрүүл мэндэд нь анхаарал тавих гэнэ.

Түүнчлэн тус төвийн нээлтийн үеэр албаныхан Монгол Улсын хэмжээн дэх анхны томоохон шинэлэг ажил болсон хэмээн зарласан. Мэдээж иргэдээ, эх орныхоо ирээдүйн эздийг хүчирхийллээс хамгаалах зорилгоор энэхүү төвийг нээсэн нь сайшаалтай. Гэхдээ улсын хэмжээнд ганцхан төв барьчихаад асуудлыг цэгцэлчихнэ гэвэл учир дутагдалтай санагдана. Хүчирхийлэл гэдэг хаана л бол хаана, хэдийд ч болдог гарч болох зүйл. Тиймээс дээрхийн адил төвүүдийг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн сум, баг, хороонд бий болгож, ажиллах боловсон хүчнээр хангаж чадвал хүүхэд, эмэгтэйчүүдээ хамгаалах доривтой ажил хийлээ гэж хэлж болохоор. Түүнээс биш Сүхбаатар дүүрэгт ганцхан төв барьчихаад хүчирхийллийг таслан зогсооно гэвэл тэрэн шиг үлгэр байхгүй.

ХҮЧИРХИЙЛЭЛ + БИЕЭ ҮНЭЛЭЛТ + МАНСУУРАЛ

Танхил охид минь хүчирхийллийн золиос болж, биеэ үнэлэн өдөр хоногийг дэн буудалд өнгөрүүлж байгаа харамсалтай дүр зураг бидний эргэн тойронд байсаар л байна. Мэдээж тэд ганц олдох амьдралдаа ингэж явахыг хүсээгүй. Хүний дайтай сайхан амьдарч, сайн хань, ээж болохыг нийслэлд биеэ үнэлж буй 4600 бүсгүй хүсэж байгаа нь лавтай.

Гэвч юм хүссэнээр болохгүйн зовлон бий. Тиймээс дээрх эмэгтэйчүүдийн дийлэнх нь энэхүү амьдралаа мартахын тулд мансууруулах бодис хэрэглэх нь ихэссэн байна. “Хүйсийн тэгш эрхийн төв”-өөс хийсэн судалгаагаар нийслэлд биеэ үнэлдэг дээрх эмэгтэйчүүдийн 20.2 хувь нь каннабис, 5.2 хувь нь олсны ургамал татаж, 2.6 хувь нь кокайн, морфин өөртөө тарьдаг гэсэн бол 6.1 хувь нь цавуу үнэрлэж, 16.6 хувь нь эм хэрэглэн тайтгардаг гэж хариулжээ. Түүнчлэн тэдний 45.2 хувь нь хэрэглэж буй мансууруулах бодисынхоо нэрийг сайн мэдэхгүй гэсэн байна.

Д.Цэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)