"Хүчирхийллийг тэвчдэггүй хүн бай" аянд сурагчид нэгджээ

Сүүлийн хоногуудад манай улсад хүүхэд хүчирхийллийн харамсалтай хэргүүд ихээр гарсаар байгаа. Тэр ч утгаараа хүүхэд хүчирхийллийн эсрэг хүний эрхийн байгууллагаас гадна сайн дурын төрийн бус байгууллага, хувь хүмүүс нэгдэж өөр өөрсдийнхөө дуу хоолойг өргөсөөр байгаа билээ. 

Түүний нэг нь "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан юм. Тэрбээр хүүхэд хүчирхийллийн эсрэг "Хүчирхийллийг тэвчдэггүй хүн бай" нөлөөллийн аян жагсаал зохион байгуулж, аян өрнүүлээд байгаа юм. Тэгвэл тус аянд өнөөдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн Аттатуркийн нэрэмжит 5-р сургуулийн 12б ангийн сурагчид нэгдэж тус сургуулийн сурагчид, багш ажилчдыг уриалж уриалгын постеруудыг сургууль дотор хэвлэн байршуулжээ. Мөн тэд цаашид ид шидтэй ах эгч байх аянд эцэг эхчүүдийн хамт нэгдэж, мөн сургалтанд хамрагдана гэсэн байна. 

"Хүчирхийллийг тэвчдэггүй хүн бай" аяны хүрээнд хэрэгжүүлэх есөн алхам

1.Хүүхдийн эерэг хүмүүжлийн аргуудыг ашиглаж, хүүхдийн өмнө  зөв үлгэр дууриалал үзүүлдэг байх

2.Томчууд хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж эцэг, эх, багш нягт хамтын ажиллагаатай байж, хоорондын харилцаа холбоог сайжруулах

3.Бүх төрлийн хүчирхийлэл, хууль бус үйлдлийн хажуугаар чимээгүй өнгөрөлгүй хариуцлагатай, оролцоотой иргэн байж холбогдох байгууллагад заавал мэдээллэх

4.Хамаатан, садан, айл хөрш эргэн тойрондоо сонор сэрэмжтэй байж хөршийн холбоог сайжруулах, хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх

5.Хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллага, төр, хувийн хэвшил, иргэдийн нягт хамтын ажиллагааг эхлүүлж олон нийт рүү чиглэсэн олон талт ажлуудыг өөрсдөө санаачлан хэрэгжүүлж, бүх талын хамтын ажиллагааг сайжруулах

6.Хүүхэд хамгааллийн чиглэлээр ажиллаж буй ТББ , олон нийт, төр засгийн зүгээс иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын оролцох боломжийг нээж өгч хамтын ажиллагааг сайжруулахад бүхий л дэмжлэгийг үзүүлэх

7.Жолоо барихдаа хүүхдийг гарцан дээр хүндэлж, дуут дохио дуугаргахгүй утсаар ярихгүй байж хүүхдийн аюулгүй байдлыг үргэлж нэгт тавих

8.Өөрийн амьдарч буй орон нутаг, сум хороондоо ХҮНБАЙ хөдөлгөөнийг эхлүүлж ямар нэгэн бүтээлч алхам хийн бусдад сэрэмжлүүлэг түгээх. Жишээ нь: гудамжны зураг, дуу уран бүтээл, нийтлэл мэдээ гэх мэт.

9.Хүчирхийллийг шууд таслан зогсооход өөрсдийн хувь нэмрээ оруулж хүүхдийн утас 108, хүчирхийллийн эсрэг утас 107 утсыг таниулан сурталчлах, олон нийтэд ач холбогдлыг нь таниулахад хувь нэмрээ оруулах








Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)