Хүхэрлэг хийн агууламж хоёр дахин өндөр гарч байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ЯТТТ-д угаарын хийнд хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон нийт 30 өрхийн 89 иргэн ханджээ. Үүнээс 38 хүүхэд, насанд хүрсэн 51 хүн байсан хэмээн НОБГ-ын ГУСХ-ийн дарга, хурандаа Г.Нэргүй хэвлэлийн бага хурлын үеэр танилцууллаа.

Агаарын чанарын үзүүлэлтийг Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр танилцуулав. Тэрбээр "Одоогийн агаарын чанарын үзүүлэлтийг өмнө жилийн мөн үеийнхтэй харьцуулахад PM10 тоосонцор 1.2 хувь, PM2.5 тоосонцор 1.9 хувь буурсан, харин хүхрийн давхар исэл хоёр дахин өндөр гарсан. 

Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан арваннэгдүгээр сарын 1-нээс хойш агаарын чанарын төлөв байдал нэгээс хоёр дахин багассан" гэв. 

Дээрх мэргэжилтнээс хүхрийн хий хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар асуухад тэрбээр "Хүхэрлэг хийнд өндөр настан болон бага насны хүүхэд өртөмтгий байдаг. Толгой эргэх, зүрх судасны өвчин үүсгэх зэргээр хүний бие сөрөг нөлөөлдөг" гэлээ. 

Энэ жил агаарын бохирдол харьцангуй багассан ч агаар дахь хүхэрлэг хийн агууламж өндөр байгаа нь иргэдийн айдсыг ихээр төрүүлэх болов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (20)