Хүрэл тогоотод хогийн цэг үүсжээ

Богдхан уулын зүүн хойд хэсэгт, Хүрэл тогоотын аманд байх Одон орон судлалын төвийг амралтын өдрүүдэд зорих хүний тоо эрс нэмэгджээ. Цар тахлын улмаас тус төв үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа ч нийслэлчүүд агаар, салхинд гарах, алхах зорилгоор тус чиглэлд явах нь олширсон гэнэ. Үүнийг дагаад хог хаягдлын асуудал тулгамджээ. Судалгааны төвийн хашаанаас хэдхэн алхмын зайд хогийн цэг үүссэн байв. Энэ асуудлыг хэн хариуцах ёстойг харуулаас нь тодруулахад “Нийслэлээс алслагдсан, өндөрлөг газарт байрладаг учраас энд хогийн машин ирдэггүй. Бид хувийн хөрөнгөөрөө шийддэг тул долоо хоног болгон цэвэрлэж, ачуулж чаддаггүй. Энэ хугацаанд хог овоордог” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)