“Хүрхрээ” лигийг “Эрчим” өнгөлсөн хэвээр

Монголын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Хүрхрээ” үндэсний дээд лиг замынхаа хагасыг туулаад байна. Лигийн хүчирхэг багуудын нэг “Эрчим” хүснэгтийг (долоон хожил) өнгөлж явна. Тэд хамгийн сүүлд “Сэлэнгэ пресс”-тэй учраа таарч 6:1-ээр илүүрхэн хожжээ. Дээд лигийн утаа үнэрлээгүй шинэхэн баг “Улаанбаатар сити” улирлын эхний тоглолтоо “Улаанбаатарын мазаалайнууд”-тай хийж 7:1-ээр бутниргэсэн. ОХУ-аас авч ирсэн хэд хэдэн легионертой багт дээд лигийн арвин түүхтэй “Мазаалайнууд” саад хийж чадаагүй бол дараагийн тойрогт “Сэлэнгэ пресс” тэдний бодит байдалыг мэдрүүлэхээр тэмцэл өрнүүлсэн. Гэвч өнгөрсөн жилийн хүрэл медальтнуудтай “Улаанбаатар сити” 1:1-ээр тэнцэж, шуугиан дэгдээсэн юм. Ийнхүү энэ улиралд лигт өнгө нэмж буй “Улаанбаатар сити” өөрсдийгөө ямар хэмжээниий чанар чансаатай баг гэдгээ харуулсаар явна. Одоогоор тэд найман тулаан хийж, гурав хожин, хоёр тэнцсэн байна.

2015 оны шилдэг хөлбөмбөгчин О.Баяржаргал тэргүүтэй “Улаанбаатар” клубийн уналт олны анхаарлыг ихэд татаж байгаа. Япон мэргэжилтэн Жун Фукуда өнгөрсөн жилийн гарааны бүрэлдэхүүнд байсан өөрийн улсын легионеруудыг шинэ залуучуудаар сольсон нь тэдний тааруу тоглолт холбоотой гэж үзэж болно. Тэд одоогоор хоёр хожилтой яваа аж.Баг бүр хөлбөмбөгийн зах зээлд мөнгө зарж буй энэ жилүүдэд “Хоромхон” клуб аль болох өөрсдийн залуусаар амжилтад хүрэхийг зорьж буй. Тэд ердөө 3-4 легионер тоглогчтой. Гэхдээ “Хоромхон” зангараг гэдэг зүйлийг лигийн эхний хагаст харуулсан. Үүний баталгаа нь “Эрчим”-ийг хожсон цор ганц баг нь тэд. Хожих хожихдоо бүтэн жил ялагдал амсаагүй явсан талбайд нь гоол алдалгүй буулган авсан нь том сенсаци байлаа. “Хоромхон”-чууд өдгөө зургаан хожилтой байна. Хүснэгтийн сүүл мушгиж яваа багууд доод лиг рүү унахгүйн тулд их хөрөнгө мөнгө хаяж байгаа. “Баянгол” зуны солилцоо наймаагаар их идэвхитэй ажилласанаас харж болно. Одоогийн байдлаар “Мазаалайнууд”, “Баянгол” гэсэн хоёр баг нэг ч хожил авч чадаагүй явна.

 

Улирлын явц
                                    Тт        Хо        Тэ        Хг        Оноо

Эрчим                         8          7          0          1          21

Хоромхон                   8          6          1          1          19

Хангарьд                    8          5          1          2          16

Унаганууд                  8          4          0          4          12

Дэрэн                          8          4          0          4          12

УБ сити                      8          3          2          3          11

Сэлэнгэ пресс           8          3          2          3          11

Улаанбаатар             8          2          3          3          9

Баянгол                      8          0          2          6          2

Мазаалайнууд           8          0          1          7          1

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)