Хүн яагаад сүнсэнд даруулдаг вэ

Унтаж байх үедээ цээжиндээ гараа тавьснаас болж хүн хар дарж зүүдэлдэг гэдгийг та мэдэх үү. Учир нь хүн унтаж байхад тархи илүү их хүчилтөрөгч шаарддаг тул амьсгалаа илүү гүнзгий удаанаар авдаг байна. Таны бүх биеийн эрч хүч тархийг хүчилтөрөгчөөр хангахад зориулагдана гэсэн үг.

Тэгвэл ийм байдалтай унтаж, гараараа цээжээ дарснаар тархинд очих хүчилтөрөгчийг хязгаарладаг. Ингэснээр тархины ажиллагаа "замбараагүй" байдалд шилжиж, эцэст нь тархи сэрэх боловч биеэ хөдөлгөх тэнхэлгүй болдог аж. Ингэж л та "Paralysis of Sleep" буюу сүнсэнд даруулдаг гэнэ. Унтаж байх явцад тархинд очих ёстой хүчилтөрөгч хязгаарлагдаж, тархи амарч чадаагүйгээс хар дарж зүүдлэх, сүнсэнд даруулдаг гэж үздэг байна. 

Гэхдээ энэ нь хүний биед ямар нэг аюултай үзэгдэл биш бөгөөд нийтлэг үзэгдэл ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)