Хүн дайрч хөнөөчихөөд цогцсыг нь худлаа хэлж орхин явжээ

Өмнөговь аймгийн Цогтцэцийн төвд энэ сарын 17-нд тус сум дахь бетон зуурмагийн үйлдвэрийн сахиулаар ажиллаж байсан, Дорноговийн харьяат Б гэх хүн цаг бусаар нас баржээ. Үүний дагуу цагдаагийнхан шалгахад тэрбээр гаднын нөлөөтэй амиа алдсан болох нь тогтоогдсон гэнэ. Улмаар шүүх эмнэлгийн шинжээч нарын хамт цогцост нь үзлэг хийхэд шалбарч, зулгарсан, зарим яс нь хугарсан, дотор эрхтэн гэмтсэн нь тогтоогдсон байна. Тиймээс Өмнөговь аймгийн Цагдаагийн газрынхан нарийвчилсан шалгалт хийж, түүнтэй уулзсан хоёр хүнийг олж тогтоон байцаахад нэг автомашинтай хүн согтуу унтаж байна гээд хүргэж ирсэн гэжээ. Үүнийх нь дагуу эрэн сурвалжлах ажиллагаа явуулснаар Цогтцэций сумын харьяат А гэх эр машинаа ухрааж байгаад хохирогчийг мөргөж, хөнөөгөөд тухайн өдөр нь гудамжинд халамцуу явсан хоёр хүнд үлдээн ул мөрөө баллахыг оролдон зугтсан нь тогтоогдсон гэнэ. Өдгөө шалгалтын ажиллагааг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрынхан үргэлжлүүлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)