Хүн дайрч хөнөөгөөд зугтжээ

 Орон нутгийн замд өчигдөр тээврийн хэд хэдэн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Увс аймгийн Ховд сумын дөрөвдүгээр багийн нутагт зорчиж байсан “Ланд крузер-80” загварын автомашины жолооч осол гаргав. Ослын улмаас гурван хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна. Үүнээс гадна Өмнөговь аймагт хээрийн зам дээрээс нэгэн цогцос олджээ. Хэргийг шалгаад хохирогч нь тус аймгийн харьяат 27 настай Б болохыг тогтоосон аж. Хүн дайрч хөнөөгөөд, хэргийн гараас зугтсан жолоочийг эрэн сурвалжилж байна. Тээврийн цагдаагийн албанаас орон нутагт зорчихдоо цаг агаарын нөхцөл байдлыг судалж, техникийн бүрэн байдлаа хангаж, замын нөхцөл байдлаа мэдэрч явахыг анхааруулсаар байгаа ч энэ төрлийн хэрэг буурахгүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)