Хүн ам, орон сууцны ээлжит тооллого ирэх оны нэгдүгээр сард болно

Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 7.1-д “Хүн амын орон сууцны ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам” зохион байгуулна гэж заасан байдаг. Тус заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг 2020 оны нэгдүгээр сарын 9-өөс эхлэн 7 хоногийн турш улсын хэмжээнд зохион байгуулах юм.

Ташрамд дурдахад манай улс хүн амын XX зууны анхны тооллогоо 1918 онд явуулснаас хойш 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 онуудад, XXI зуун гарсаар анхныхаа ээлжит тооллогыг 2010 онд, Хүн ам, орон сууцны анхны завсрын тооллогыг 2015 онд зохион байгуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)