Хүн амьдрах боломж хязгаарлагдах нь

Дэлхийн хүн ам хамгийн шигүү оршин суудаг Хятадын их тал, тухайлбал, Бээжин хот байгаа газар усжуулалтаас үүдэлтэй чийг, дулааны улмаас хүн амьдрах боломжгүй болохыг Америкийн Массачусетсийн технологийн дээд сургуулийн эрдэмтэд үзэж байна. Угаас хүлэмжийн хий их ялгаруулдаг энэ бүс нутгийн агаарын температурын өсөлт 2070 он гэхэд хүн байнга оршин суухад бараг тохиромжгүй болох гэнэ. Өдгөө энэ бүсэд 400 сая орчим хүн аж төрж байна.

Сүүлийн 50 жилийн хугацаанд Хятадын их талд аагим халуун өдрүүдийн тоо улам олширчээ. Энэ бүс нутгийн агаарын дундаж температур дэлхийн дунджаас бараг хоёр дахин өссөн аж. 2013 онд хэт халуун 50 хоног үргэлжилж, хэд хэдэн газар 38 градус хүрч, дээд амжилт тогтоож байв. Зүүн нутгийнх нь том хот Шанхайд мөн онд 141 жилийн температурын дээд амжилт тогтож, хэдэн арван хүний аминд хүрч байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)