​“Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн миний элгийг алсан”

50 настай Жим Маккентс хөгширтлөө идэвхтэй амьдралтай байна гэж, зүрхний шигдээсээр өвчлөхгүй хэмээн найдан ногоон цайны хандтай капсулыг ууж эхэлжээ.Тэрээр өдөр болгонцэвэр агаарт гүйж, тэнцвэртэй хооллож байв.

“Би уг нэмэлт бүтээгдэхүүнийг ямар ч нөлөө үзүүлэхгүй дэмий мөнгөө үрж байх вий гэсэнэрсдэлд бэлэн байсан. Харин элэг минь ажиллагаагүй болно чинээ санаагүй билээ” гэж Маккентсийн ярьж байна.

Тэрээр хүүгийнхээ төгсөлтийн баяр дээр бие нь муудан эмнэлэгт хүргэгджээ. Түүний царай яг л шарласан хүнийх шиг болсон байв.

Хэдэн хоног шинжилгээ хийлгэсний эцэст эмч нар түүнд элгээ солих шаардлагатай болсныг дуулгасан аж. Яаралтай солиулахгүй бол сарын нас үлдэж гэдгээ сонсоод Маккентс чихэндээ ч итгээгүй байна. Азаар таарах донор долоо хоногийн дотор олдсноор тэрбээр үхэх аюулаас аврагджээ.

Хагалгаа хийлгэснээс хойш дөрвөн жил өнгөрсөн ч Маккентсийн хэвлийгээр нь байнга өвдөж, үргэлжийн эм уудаг болсон аж. Тэрээр тухайн нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг Vitacost компанийг шүүхэд өгөөд байгаа ажээ.


“VItacost” компанийн үйлдвэрлэж байгаа ногоон цайны капсул нь ямар ч жоргүйгээр зарагддаг бөгөөд АНУ-д ургадаг цайгаар хийдэг учир хүнсний бүтээгдэхүүнд тооцогдон ямар ч туршилт хийгдээгүй, ямар ч гэрчилгээ олгогдоогүй байна. Хэрэглэх заавартаа гарах сөрөг дагаврын талаар дурьдаагүй гэж хохирогч мэдүүлжээ.

Шинжээчид уг тохиолдлыг жирийн биш гэж үзэж байгаа аж.Гэсэн ч дэлхийдболовсруулсан ногоон цай уудаг хүмүүсийн элэг бөөр нь ажиллагаагүй болсон 80 гаруй тохиолдол жилдээ гардаг гэнэ. Хэдхэн жилийн өмнө Канадын Онтарио тосгоны оршин суугч 17 настай Мадлен Папино охины элэг, бөөр нь ажиллагаагүй болсон хэрэг шуугиан тарьсан билээ.

Магадгүй ногоон цай өөрөө их хэмжээний эпигаллокатехин галлат (антиоксидантын өндөр шинж чанартай) бодис агуулдагт учир байж болох. Боловсруулсан ногоон цайнд эл бодис хэдэн зуу дахин их болдог аж.

“Хэрэв та ногоон цайг зөв хэмжээнд уудаг бол таны эрүүл мэндэд ямар ч аюул учруулахгүй. Харин аагтай хандалж уудаг хүмүүс эрсдэлд орно гэсэн үг. Ялангуяа турах сонирхолтой хүмүүс ийнхүү аагтай хандалж уудаг л даа. Тэд дээрээс нь зажлууртай юм бараг иддэггүй. Амьтад дээр хийсэн судалгаагаар өлсөж ядарсан амьтан эпигаллокатехин галлат бодисыг цатгалангаасаа хамаагүй илүү шингээдэг гэдгийг бид мэдэж авсан. Үүнээс гадна тухайн хүн зэрэгцээд өөр эм тариа, согтууруулах ундаа хэрэглэдэг бол эрсдлийн бас нэг шалтгаанболно” гэж ногоон цайны хүний элгэнд үзүүлэх нөлөөг 20 жил судалж буй эрдэмтэн Герберг Бонковски сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа хэлжээ.

Жишээ нь Европын ихэнх орнууд бионэмэлт бүтээгдэхүүнүүд Европын холбооноос тогтоосон хүний биед үзүүлэх аюулгүйн шалгуураар орсон байхыг шаарддаг. Зохих ёсны бүх шалгууруудыг давсан найдвартай үйлдвэрлэгчдийн био нэмэлт бүтээгдэхүүнүүдаюулгүй бөгөөд зааврын дагуу үйлчилгээгээ үзүүлдэг гэж бараг ихэнх эмч нар батлан хэлж байгаа.

Гэхдээ хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд огт гаж нөлөө болон сөрөг үр дагаваргүйхэмээн ойлгож болохгүйг Нотинхэмийн Их сургуулийн профессор эмч Уэйн Картер хэлсэн байдаг. “Жишээ нь та ямар нэгэн бүтээгдэхүүний уух ёстой тун хэмжээг хэтрүүлсэн тохиолдолд эрсдэлд орж байгаагаа ойлгох хэрэгтэй. Заримдаа хүмүүс энэ зүйл биенд сайн юм чинь их тунгаар уучихвал хурдан сайжрах байх” гэж боддог юм шиг байгаа юм. Гэтэл энд л нөгөө сөрөг үр дагавар нь гарч ирдэг. Мөн олон төрлийн нэмэлт бүтээгдэхүүн нэгэн зэрэг хэрэглэхэд бас л сөрөг дагавартай” гэж тэрбээр анхаарулж байна.

Нөгөөтээйгүүр био нэмэлт бүтээгдэхүүнийг хоолны чанга дэглэм барьж байгаа, цагаан хоолтнууд мөн харшилтай хүмүүс хэрэглэж байхыг Их Британийн Эрүүл мэндийн систем зөвлөж байна. Жишээ нь цагаан хоолтнууд амьтны гаралтай хүнсэнд л байдаг бодис агуулсан В12 витаминыг ууж байх хэрэгтэй аж. Гэхдээ ихэнх хүмүүс хэрэвзээ тэд тэнцвэртэй хооллодог бол D витаминаас бусадшаардлагатай амин дэмүүдээ идэж буй хүнснээсээ авдаг болохоор нэмэлтээр уугаад байх шаардлагагүй гэнэ. Загаснынайрлагатай нэмэлт амин дэм буюу манайхны хэлж сурсан Оmega-3 зүрх судас болон тархины үйл ажиллагааг сайжруулна гээд ихээр хэрэглэдэг. Гэтэл тэр нь төдийлөн үнэнд нийцэхгүй бөгөөд эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаагаар тэдгээр бүтээгдэхүүний зүрхэнд үзүүлэх нөлөө тийм их үр дүнтэй биш ажээ.

Хооллолтын шинжлэх ухааны профессор Сэм Женнингсийн “Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон нэмэлт амин дэмүүд хүн бүрт адил сайн нөлөө үзүүлж чадахгүй. Учир нь хүн бүрийн бие организм өөр өөр онцлогтой. Тиймээс үзүүлэх нөлөө нь ч өөр. Хүмүүст зөвлөх нь ямарваа нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхээсээ өмнө мэргэжлийн эмчтэй зөвлөлдөх нь чухад бөгөөд бүтээгдэхүүнээ сайтар судалж найдвартай үйлдвэрлэгчийг сонгож байх нь хамгийн зөв арга. Бас зааврыг сайтар уншихаа мартав” гэж хэлснийг мөрдлөгө болгоё.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)