Хүнсний мухлагуудын үйл ажиллагааг зогсоожээ

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Арвайхээр сумын Ёслол, хүндэтгэлийн хаалганы дэргэд үйл ажиллагаа явуулж буй иргэн С-ийн хүнсний мухлагт үзлэг хийжээ. Уг  үйл ажиллагаанд улсын байцаагчид хамтарсан, төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн аж. Шалгалтаар үйлдвэрлэл, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ажлын байранд, мэргэжлийн бус, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй иргэд ажиллаж байжээ. Мөн гарал үүслийн бичиг баримтгүй мах, сүү цагаан идээ, хуушуур, хүнсний бүтээгдэхүүн, тусгай зөвшөөрөлгүйгээр тамхи зэргийг худалдаалсан байна. Энэ нь хог хаягдал, бохир усаа ил задгай хаяж, орчныг бохирдуулж байгаа нь олныг хамарсан хоолны хордлого, халдварт өвчин үүсэх нөхцөл бүрдсэн байгаа тул үйл ажиллагааг нь зогсоожээ.

Иймд иргэд ил задгай худалдаа, үйлчилгээнээс шаардлага хангахгүй нөхцөлд үйлдвэрлэж, борлуулж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх, хоолны хордлого, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг МХЕГ-аас анхааруулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)