Хүнсний бүтээгдэхүүний үнэ 2.3 хувиар хямдарсан гэв

“Хүчит шонхор” захад өнгөрсөн долоо хоногийн байдлаар үхрийн нэг кг цул махыг 11 800, ястайг нь 10 800 төгр өгөөр борлуулж байлаа. Харин хонины мах ястай нь 9000, цул нь 9500 төгрөгийн үнэтэй байв. Түүнчлэн нийслэлийн томоохон төв болох “Бөмбөгөр”, “Таван эрдэнэ”, “Барс”-д хонины махыг нэг кг-ыг нь 10 500-12 000, үхрийнхийг 12 500-15 000 төгрөгөөр худалдаж байв. Энэ нь долдугаар сарын сүүлийн долоо хоногийнхоос махны үнэ нийслэлийн хэмжээнд 2-7 хувиар буурсан дүн болсныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Мөн энэ сарын эхний долоо хоногт монгол төмсний үнэ өмнөх долоо хоногийнхоосоо 12.5 хувиар буурч, кг нь 1740, байцайных 35.4 хувиар хямдарч, 1760 орчим төгрөг болсон аж. Хүнсний бусад ногооны ханш 0.7-3.1 хувиар мөн багассан гэнэ. Ингэснээр хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнд тооцогддог мах, ногооны үнэ 7-10 хоногийн хугацаанд 1.6, нэг сарын дотор 2.3 хувиар хямдарсан үзүүлэлт болсныг ҮСХ дурдлаа. Харин гурил, будаа, ургамлын тосны үнэд өөрчлөлт ороогүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)