Хүний эрх ба шог зураг

Монголын “Эмнести интернэшнл” байгууллага үйл ажиллагаа явуулж эхэлсний 25 жилийн ой болон олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан “Хүний эрх, эрх чөлөө” шог зургийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд өчигдөр нээлээ. Тус үзэсгэлэнд шог зураг сонирхдог, зурдаг зураачдын илгээсэн олон бүтээлээс 70 гаруйг нь сонгон дэлгэжээ. Хүн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлаж, бусдын эрх ашгийг хүндлэх соёлд иргэдийг уриалан дуудах зорилготой эл бүтээлүүд хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, эрүүдэн шүүх, ялгаварлан гадуурхах, хөдөлмөрлөх, амрах эрхийг зөрчих зэрэг олон асуудлыг хөнджээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Байды, Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр, зураач С.Алтангэрэл, Ц.Намжилдорж, Л.Өлзийбат, Д.Гансүх, доктор М.Моломжамц нарын бүтээлийг олонд толилуулж буй үзэсгэлэн энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ.

Бэлтгэсэн: Ж.Отгонтуул


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)