Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нээлттэй хэлэлцүүлнэ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагалдан гарах хуулиудын төслийг УИХ-аар хэлэлцэхээр болсонтой холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн үндэсний Комиссоос 2019 оны 11 сарын 13-ны өдөр олон нийтийн Нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна. 

Хэлэлцүүлэгт иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, олон талт төлөөлөл оролцох боломжтой бөгөөд Төрийн ордны А танхимд 10:00-12:30 цагт болно. Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэн 51-266506, 51-262752 дугаарын утсаар холбогдож бүртгүүлнэ үү.

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл: http://forum.parliament.mn/projects/10695 



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)