“Хүний хөгжил” сангийн нэг их наяд гаруй төгрөгийн өр барагдуулжээ

“Хүний хөгжил” сангийн 1.072 их наяд төгрөгийн өрийг бүрэн барагдуулснаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр мэдээллээ. Тэрбээр “Монгол Улсын баялгийн сан болох “Ирээдүйн өв”-д өнөөдрөөс хуримтлал үүссэн ба 167.3 тэрбум төгрөгтэй боллоо” хэмээв. “Ирээдүйн өв” сан 2017 онд байгуулагдсан цагаасаа өртэй байв. Засгийн газар байгалийн баялгаас олох хөрөнгөө урьдчилан зээлж, “Хүний хөгжил” сангаар дамжуулан иргэн бүрт 21 000 төгрөг тарааснаас үүссэн өрийн үлдэгдэл 1.7 их наяд гаруй төгрөгт хүрсэн байжээ. 2018 онд өрнөөсөө 620 орчим тэрбумыг нь дарж, үлдсэнийг бүрэн барагдуулсан нь энэ аж. 2017 оноос мөрдсөн хуулиар “Ирээдүйн өв” санд байгалийн баялгийн орлого, ашгаас хуримтлагдах мөнгийг 2030 он хүртэл хадгалах бөгөөд 2075 онд 175 тэрбум ам.долларыг бүрдүүлэхээр тусгажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)