Хүний төлөө нам: Шүүгч шударга бус шийдвэр гаргаснаас болж хүний эрх ноцтой зөрчигдөж байна

"Иргэдийн шударга шүүх" ТББ, Монголын Хүний төлөө намаас зарим шүүгчийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт  хандаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

“Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч н.Батчимэг нь хоёр этгээдийн хоорондын хэрэг маргааныг шийдвэрлэх шүүх хурлын үеэр гуравдагч этгээдийн эрх ашгийг ноцтой зөрчиж, шийдвэр гаргасан. Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэгдэх энэ асуудлыг АТГ-т шалгуулахаар өгч байна" гэж Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт ярив.

Мөн тэрбээр цааш ярихдаа "Шүүх, хууль хяналтын байгууллагууд шударга бус шийдвэр гаргадгаас болж хүний эрх ноцтой зөрчигдөж байна. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг хамгаалах ёстой байгууллагууд нь хүний эрхийг зөрчигч болсноор шударга шүүхийн тогтолцоо байхгүй болж байна. Иймд бид цаашид энэ асуудалтай тэмцэх болно” гэлээ.

Монголын хүний төлөө намаас Олон улсын хүний эрхийн өдрийн тохиолдуулан энэ сарын 10-ны өдөр хууль хяналтын байгууллагуудын хууль бус шийдвэрээс болж хохирсон иргэдийн гомдлыг бүртгэж авах аж. Өнөөдрийн байдлаар тус намынхан 15 мянга орчим иргэний өргөдөл гомдлыг хүлээн аваад байгаа юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)