Хүний нөөцийн бүртгэлийн шинэ програм гаргажээ

Нью медиа групп “Монголын жижиг дунд бизнесийг чадавхижуулах үндэсний хөдөлгөөн” хөтөлбөрийн хүрээнд Хишиг хүний нөөцийн бүртгэлийн програмыг гаргаж буй талаараа  мэдээлэл хийлээ.

Жижиг, дунд бизнес эрхлэгчэд хүний нөөцийн салбарын талаар мэдлэг хомс байдаг учир энэхүү шинэ програмыг хүний нөөцийн бүртгэлийг цахимжуулах, хялбарчлах зорилготойгоор бүтээсэн байна.

Нью медиа грүппийн ерөнхийлөгч А.Мэнд-Орших “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрлэгчдийн 90 гаруй хувь нь 50-иас дээш тооны ажилчидтай байдаг. Манай группийн зүгээс энэхүү шинэ програмыг үнэ төлбөргүй эдгээр хүмүүүст хүргэх гэж байгаа юм. Ингэснээр бизнес эрхлэгчид өөрсдийн ажилчдын цэгцтэй мэдээллийн санг бүрдүүлээд зогсохгүй, одоогийн ажилтнуудын нөөц бололцоог бүрэн ашиглах, ажлын гүйцэтгэлийг бодитоор үнэлэх боломжтой болох юм.” гэв.

Түүнчлэн Хишиг програм нь үүлэн системд суурилсан нь ашиглахад амар бөгөөд хэрэглэгчид хаанаас ч нэвтрэх боломжтой гэдгээрээ онцлог аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)