Хүний нөөцийн асуудал анхаарал татаж байна

Непал улсын нийслэл Катманду хотноо 2 дах өдрөө үргэлжилж буй "DGCA-56" хурлаар яг одоо агаарын тээврийн салбарын ирээдүйн хүний нөөцийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна.

Олон улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/-оос танилцуулсан мэдээллээр 2037 он гэхэд одоогийн боловсон хүчний тоо 1 дахин нэмэгдэхээр судалгаа гарчээ.2017 оны байдлаар агаарын хөлгийн засварын инженер дэлхийд 443,276 байсан бол 2037 онд давхардсан тоогоор 869,732 болж, шинээр 665,980 инженер хэрэгтэй болох нь ээ.

Агаарын хөлгийн бүхээгийн ажилтан буюу нисгэгч, үйлчлэгч 2017 онд дэлхий нийтэд 565,163 байсан бол 2037 онд 1,185,548 ажилтан хэрэгтэй болж, агаарын тээвэрлэгчид шинээр 923,179 бүхээгийн ажилтны хэрэгцээ гарахаар байгааг өнөөдрийн хуралдаанаар танилцуулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)