Хүнийг гарын хэлбэрээр нь шинжиж болдог

  1. Гарын сарвуу конус хэлбэртэй бол хүчирхэг, хүчтэй, бусдын нөлөөнд автдаггүй хүний шинж.
  2. Гарын сарвуу дугуйвтар хэлбэртэй, махлаг бол сэтгэлийн хөдөлгөөнтэй, тачаангуй хүний шинж.
  3. Гарын сарвуу туранхай ясархаг бол аймхай хулчгар хүний шинж. Ийм хүмүүс ихэнхи тохиолдолд тэмцэж чаддаггүй.
  4. Гарын том жижиг нь биеийнхээ ерөнхий харьцаатай тохирсон байвал уг хүн сэтгэл санааны тэнцвэрт байдлаа хэзээ ч алддаггүйн шинж.
  5. Гарын сарвуу нь хэт том хүн заль мэх ихтэй, бүдүүлэг зантай байдаг.
  6. Дэндүү жижиг сарвуутай хүн ааш муутайн шинж.
  7. Махлаг гартай хүмүүс урт насалдаг бол туранхай гартай хүний нас богинохон байдаг. 
  8. Урт нарийхан, ясан гартай хүн амиа хичээсэн, хэрүүлч, ховч, дээрэлхүү зантай байдаг.
  9. Богино туранхай гартай хүн чалчаа, харамч, шуналтай байдаг.
  10. Богино гар хэрүүлчийн шинж бол өвдгөндөө хүрсэн урт гар өгөөмөр, сайхан сэтгэлийг илэрхийлдэг. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)