Хүнд даацын автомашиныг замын хөдөлгөөнөөс хязгаарлана

Нийслэл Улаанбаатар хотод “Ази-Европын парламентийн дээд түвшиний 11 дүгээр уулзалт”  зохион байгуулагдахтай холбогдуулан зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/584 тоот захирамжаар  2016 оны 7 дугаар сарын 08-17-ны өдрийн хооронд хязгаарлалт тогтоосон гудамж замуудад /зуны хязгаарлалтын бүс болон Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамж, Богд уулын арын зам/ хүнд даацын ачааны /10 тонноос дээш/ автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг түр хязгаарлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)