Хүмүүс үхлийн өмнө юуг мэдэрдэг вэ

Европын эрдэмтэд арав дахь хүн бүр ямар аюултай байдалд орсноос үл шалтгаалан үхлийн өмнөх зовлонг мэдэрдэг болохыг нотолжээ. Энэ мэдээллийн дүнгийн талаар Дани, Герман, Норвегийн эрдэмтдийн бүлэг Осло \Норвег\ дахь мэдрэлийн академийн 5-р бага хуралд танилцуулсан байна. Эрдэмтэд онлайнаар 35 орны 1034 хүнээс асуулт асууж, үхэлтэй холбогдсон зовлонгоор юуг мэдэрсэн, тэр нь ямар байсан талаар хариулт өгөхийг хүсжээ. 

289 хүн иймэрхүү зовлонг амссан гэж хариулжээ. Ингэхдээ тэр мэдрэмж үхлийн аюулд өртөөгүй хүмүүс үнэхээрийн амь өрссөн жишээ нь зүрх хаагдах, автомашины осол зэрэг байдалд орсон хүмүүсийнхтэй адилхан байжээ. Европын сэтгэл зүйн академийн мэдээлснээр судалгаанд хамрагдагсдын 87% нь цаг хугацааг ер бусаар мэдэрсэн, 65%  нь сэтгэхүй ер бусын хурдтай байсан, 69% нь оюун ухаан ер бусын саруул байсан, 53% нь биеэсээ холдсон буюу биеийн гадна байсан гэж хариулсан байна.

Эрдэмтэд үхлийн өмнөх мэдрэмж ба хүний унтах үед идэвхэждэг нүдний хурдан хөдөлгөөний хоорондын холбоо байдгийг илрүүлжээ. Хүн нас барах үедээ мөн унтаж байхдаа нүдний цөцгий нь адилхан хурдан хөдөлдөг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)