Хүмүүс яагаад сэтгэц идэвхит эм, бодисыг хэрэглэдэг вэ?

Хүний  төв мэдрэлийн систимийн үйл ажиллагааг цочроож эхлээд сэтгэлийн хөөрөл үүсгэж,тодорхой хугацааны дараа  саатал болон хувирч улмаар булчин сулруулах, нойр хүргэх, мэдрэл тайвшруулах, сэтгэлийн түгшүүрийг түр арилгах үйлчилгээ үзүүлдэг эм бодисуудыг сэтгэцэд нөлөөт эм бодис гэдэг. Мансууруулах сэтгэцэд нөлөөд бодисыг замбараагүй хэрэглэснээр “Донтох эмгэг”үүсдэг. Мансууруулах бодист дасал болж илүү их хэрэглэхийг шаарддаг бөгөөд эцэст нь үхэлд хүргэх аюултай.

Донтох эмгэгтэй хүн түүнээсээ салахад маш хэцүү болдог ба мансууруулах сэтгэцэд нөлөөт бодист донтох нь архинд донтохоос 60 дахин илүү донтуулдаг ба эмчилгээний үр дүн дэлхийн хэмжээнд зөвхөн 5%л үр дүнтэй байдаг байна.

Хүмүүс яагаад сэтгэц идэвхит эм, бодисыг хэрэглэдэг вэ?

  • Сэтгэц идэвхит эм бодисын хор уршгийг мэдэхгүй.
  • Биеийн ямар нэг зовиур өвдөлтийг даах сэтгэлийн хат тэнхээ дутсан.
  • Сэтгэлийн хямралаас гарах
  • Бусдаас ялгарах эрмэлзлэл, аливаа зүйлд давилуун байдлаар хандах
  • Бусдад уруу татагдах
  • Бусдыг дуурайх
  • Сонирхож саваагүйтэх

Сэтгэц идэвхит эм бодисыг хэрэглэсний улмаас:

  • Сэтгэл санааны хоосрол
  • Идэвхи зүтгэлийн эрч хүч буурна.
  • Ой ухаан доройтно.
  • Хувийн хүсэл эрмэлзлэл, хэрэгцээ сэтгэц идэвхит эм бодис рүү тэмүүлэх хүслээр солигдоно.
  • Сонирхлын хүрээ хумигдаж шинийг танин мэдэх хүсэл тэмүүлэл буурна.
  • Амархан ядарна.
  • Үг даах чадваргүй бухимдуу түрэмгий зэрэг зан төрхийн өөрчлөлттэй болно.

Мансууруулах бодис, сэтгэц идэвхит эм бодисыг хүссэн үедээ хэрэглээд хүсээгүй үедээ хаяж болдог зүйл биш.

Өөрийгөө хамгаалах аргууд:

  1. Аливаа үйлдэлд сэтгэлийн  хөдөлгөөнөөр гэнэтий шийдвэр гаргахгүй байх
  2. Хэн нэгэн гэнэтийн зүйлд санал тавьбал “Үгүй”гэж хэлж сурах
  3. Нэр хаяг нь тодорхойгүй зүйлийг тээвэрлэх, дамжуулах, хэрэглэхээс татгалзах
  4. Найз нөхдөө зөв сонгох
  5. Чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх
  6. Өөрийн үнэт чанаруудаа тодорхойлж сурах
  7. Гэр бүлийн эерэг нөхөрсөг харилцааг бүрдүүлэх


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)