“Хүлээсэн, хүлээлгэсэн аялгуу 15 жил” үзэгчдийн сэтгэлд хүрчээ

 “Эр хоёр загал”, “Алтан тариа”, “Ээжийн бор аяга”, “Яаж би чамаасаа холдох юм бэ” гээд нэрлэхэд сэтгэлд тань хэн бууж байна вэ. Өнгөрсөн бямба гаригийн үдэш гавьяат жүжигчин Н.Чулуунхүү, хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал, дуучин М.Бямбажав нарын хамтарсан “Хүлээсэн, хүлээлгэсэн аялгуу 15 жил” тоглолт болсон юм.

15 жил хүлээлгэсний эцэст тэд ийнхүү нэгдэн тоглосонд үзэгчид таатай байв. Тоглолт 18.00 цагт эхлэх байсан ч үзэгчид эрт ирж хэдийнэ танхимыг дүүргэсэн байлаа. Тэд танил дотно дуугаа сонсохын зэрэгцээ түрэн дуулахаар ийн яарсан гэлтэй. Тоглолтын тасалбар олон хоногийн өмнө зарагдаж дууссан учраас Н.Чулуунхүү, Б.Мөнхжаргал, М.Бямбажав нар “Хүлээсэн, хүлээлгэсэн аялгуу 15 жил” тоглолтоо энэ сарын 25-нд дахин хийхээр болжээ.

Түүнчлэн энэ удаагийн тоглолтыг Завхан аймгийнхан голдуу үзсэн бололтой. Дуучид ихэнх уран бүтээлээ нутгийнхандаа зориулан хүргэхийн зэрэгцээ “Эр хоёр загал” дуугаа дуулан тайзан дээр “шогшсон” нь үзэгчдэд эртний дурсамжийг нь санагдуулж байсан юм.


С.СЭРГЭЛЭН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)