Хүлээж авах дүрвэгчийн тоогоо АНУ буурууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2021 оны санхүүгийн жилд (энэ сарын 1-нд эхэлсэн) хүлээн авах дүрвэгсдийн тоог 15 мянга болгож бууруулсан нь 1980 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болов. Үүнд хүмүүнлэгийн, эсвэл бусад шалтгаанаар үндэсний эрх ашигт нийцсэн хүмүүс багтана гэж Цагаан ордноос мэдээлжээ. Йемен, Сири, Сомали зэрэг орны иргэдийг дүрвэгчийн хувиар хүлээн авах боломжгүйг АНУ-ын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. 2020 онд тус улс 18 мянган хүний хязгаар тогтоосон бөгөөд энэ нь 30 мянган хүн хүлээн авсан өмнөх оныхоос бараг хоёр дахин бага үзүүлэлт байжээ. Дүрвэгсдийн тоог 15 мянгаар хязгаарласан нь өнгөрсөн 10 жилийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт болохыг “Washing¬ton post” сонин тэмдэглэсэн аж. Дүрвэгчийн тухай тусгай хууль баталсан 1980 онд хүлээн авсан дүрвэгчийн тоо 17.4-өөс 50 мянга болж өссөн байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)