Хүй долоо худагт цагдаа, дотоодын цэргийн 1000 гаруй алба хаагч ажиллаж байна

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам Хүй долоо худагт хязаалан насны морьдын уралдаанаар өнөөдөр эхэллээ.

Энэ жилийн хязаалангийн уралдаанд тоосоо өргөхөөр 184 хурдан үрээ гарааны зурхайнаас гарсан юм.

Хүй долоо худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 1000 гаруй алба хаагч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллаж байгаа билээ.

Одоогоор гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй байна. Наадамчин олон та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хулгайлах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Монгол түмэн минь САЙХАН НААДААРАЙ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)