Хүй долоон худагт залууст зориулсан наадамтай

Үндэсний их баяр наадмаар Монголын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын наадам”-ыг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Хүй долоон худгийг зорих залууст зориулсан “Залуусын наадам”- ын нээлт ирэх долдугаар сарын 11-ний 13.00 цагт болох юм.

Уг наадамд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа залуучуудын төрийн бус байгууллагууд, урлаг спортын залуу одод, залуучуудыг дэмжигч компаниуд, төрийн түшээд оролцоно. Тус наадам нь монгол ёс заншлаа дээдлэх, бахархах сэтгэлгээг залуучуудад түгээдгээрээ онцлогтой. Энэ жилийн хувьд залууст зориулан майхан барих бүс байгуулж, тэдэнд ая тухтай наадах нөхцөл бүрдүүлэхийг зорьж байгаа гэнэ.

Тус наадамд хүрэлцэн ирсэн зочид, гийчдийг наадмын хуушуур, айргаар дайлж, урлагийн тоглолтоор бэлэг барих аж. Мөн энэ үеэр тухайн жилдээ амжилт гаргасан шилдэг залуусыг шагнаж урамшуулахаар болжээ. Түүнчлэн 1994 оноос эхлэн хэрэгжиж буй Улсын баяр наадмын бөхийн барилдаанд тав давсан, хамгийн залуу начинд хурдан удмын даага гардуулах ёслол энэ жил ч үргэлжилнэ.

Э.НАНДИН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)