Хүйтний улиралд хэрэглэхэд тохиромжтой ЗУРГААН хүнс

Хүйтний улирал эхэлсэн үед биеэс хүйтнийг гадагшлуулах хоол унд хэрэгтэй болдог. Үхэр хонины махны шөл, хөөрүүлсэн сүү, аарц, байгалийн цэвэр жимсний халуун шүүснээс гадна биеийг дулаацуулах үйлчилгээтэй хүнснийг хэрэглэхийг зөвлөж байна.

  • Цагаан гаа

Цусны эргэлтийг сайжруулдаг учраас гар хөл нь үргэлж даардаг хүмүүс тогтмол хэрэглэх хэрэгтэй. Мөн захын судсыг тэлдэг, цус шингэлдэг нь даралт ихтэй хүмүүст тохирно. Мөн бүх төрлийн шалтгаант дотор муухайралт, бөөлжилт (жирэмсний эхэн үеийн хордлого, тээврийн хэрэгсэлд суухтай холбоотой дотор муухайралт)-ийг намдаадаг нь олон тооны судалгаануудаар батлагджээ. Мөн цэр ховхолж, хөлөргөдөг учраас ханиад томууны үед хэрэглэнэ. Үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй учраас остеоартрит, ревматоид артрит гэх мэт үе мөчний өвчнүүдийн үед бас хэрэглэдэг. 

  • Овъёос

В амин дэмийн агууламж 55 хувьтай байдаг нь элдэв төрлийн хавдар, үрэвсэл болон цусны даралтаас урьдчилан сэргийлж, ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй байдаг. Илүүдэл жинтэй, элдэв төрлийн эм тарианы байнгын хамааралтай, хэт мах идэх донтой, сэтгэл санааны өөрчлөлттэй, арьсны элдэв өвчтэй зэрэг хүмүүсийн хоолны дэглэмд овъёосыг оруулдаг. Мөн эмчлэн илааршуулах ид шидээрээ гүн хордлогот орсон хүмүүст хоолондоо хэрэглэхийг зөвлөдөг байна. Фосфор 10%, кальци 30% байдаг нь ясны сийрэгжилтээс сэргийлж, хумс, үс зэргийн ургалтанд сайн нөлөөлдөг байна. Тийм учраас, тулгуур эрхтэний өвчтэй хүмүүсийн хоолны дэглэмд ч бас зүй ёсоор бичигдэж ордог байна. Цусны архаг дутагдалтай, зүрх судасны архаг хуучтай гээд олон төрлийн өвчинүүдтэй тэмцэх бүрэн боломжтой юм. Байгаль бидэнд бүх зүйлийг нь цаанаас нь бэлдээд өгсөн нь химийн элдэв эм тариа хэрэглэхгүйгээр зөвхөн байгалиасаа хэрэгтэй гэсэн зүйлсээ олж авч болдогыг овъёосны энэ бүх үзүүлэлтээр харж болох нь. 

  • Халуун шоколад

Халуун какао нь ханиалгыг эдгээдэг теобромийн бодисыг агуулдаг. Тиймээс хүчтэй ханиалгатай үед шоколад нь аль ч шахмалыг илүү сайн орлож чаддаг байна. Энэ баримтыг Лондонгийн эрдэмтэд баталсан юм. Мөн гашуун шоколад нь үрэвслийг зогсоож, хоолойн өвдөлтийг сулруулдаг болохыг Италийн судлаачид хийжээ.

  • Хар шош

Хар шош өндөр уурагтай учраас цагаан хоолтнууд мах орлуулах журмаар хэрэглэх нь ч элбэг. Энэ ногоонд бага зэргийн омега-3-ын тосны агуулагдаж байдаг нь зүрхэнд тустай. Ер нь хар шош ашиг тустай шинж чанараараа нэрс шиг л эрүүл мэндэд хэрэгтэй. Шошны өнгө гүн хар байх тусмаа антиоксидант нь өндөр байдаг гэж судлаачид тэмдэглэсэн байна.

Шош, буурцаг нь уураг, нийлмэл нүүрс ус, эслэг, антиоксидантууд болон фолийн хүчил, манган, кали, төмөр, фосфор, магни, молибден, зэс зэрэг аминдэм, эрдэс бодисоор баялаг.  

Судлаачид шош, буурцгийн тогтмол хэрэглээ нь бие махбодийг ялангуяа судасны ханыг ханасан тосны хүчил, холестеролоос цэвэрлэж цусны даралт ихсэх, цус өтгөрөх, цус харвах өвчнөөс урьдчилан сэргийлдэг болохыг тогтоожээ. 

Шош, буурцаг нь антиоксидант болон фитохимийн бодисуудаар баялаг учир бие махбодиос хорт бодисыг зайлуулж улмаар зарим төрлийн хорт хавдарын эрсдэлийг бууруулдаг байна.

  • Хушга

Самрын төрлөөс хүний эрүүл мэндэд хамгийн ашиг тустай хушга юм. Хушга самрын өдөр тутамдаа хэрэглэж заншсанаар ясны төрлийн элдэв өвчин, оюуны хомсдол, ясны сийрэгжилт, ходоодны шарх, цус багадалт, зүрхний өвчинөөс урьдчилан сэргийлж болно. 1 ширхэг хушгинд 30 гр орчим жинтэй бөгөөд 185 калор, 4 гр уураг, 4 гр нүүрс ус агуулдаг. В төрлийн витаминууд болон Е витамин ихээр агуулагдсан байдаг. Мөн цөс чулуужиххаас сэргийлж, хүйтний улиралд яс янгинах, сийгэх зэрэгт сайн нөлөөтэй хэмээн эрдэмтэд тогтоожээ.

  • Амтат төмс

Энэхүү ногоо нь артерийн судасны ханыг уян хатан болгож , артерийн судас хатуурах өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Мөн арьсан доорх өөхийг хайлуулан таргалалтаас хамгаална. Үүнээс гадна витамин болон луувангийн эд ихээр агуулдаг тул ”Урт наслуулдаг хүнс” гэж хятад хүмүүс нэрлэдэг байна.

Чихэрлэг төмс нь дотроо олон төрөл байдаг ба улс оронд харилцан адилгүй өөр байдаг.

Амтат төмс нь антиоксидант, шим тэжээлт бодисуудаар дүүргэгдсэн учраас эрүүл мэндийн олон ашиг тустай . Амтат төмсний ач холбогдол нь жингээ хасах, дархлаа нэмэгдүүлэх, бронхитыг эмчлэх мөн ходоодны шархыг эмчлэхэд тусалдаг аж. Мөн А амин дэмийн агууламж өндөр тул амьсгалын тогтолцоог нөхөн сэргээж өгдөг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)