Хятад хүмүүст мэхлүүлсэн монгол иргэд хэвлэлийнхэнд хандлаа

Хятад улсын иргэдэд мэхлүүлсэн Монгол Улсын хоёр иргэн хэвлэлийн хурал зарлалаа.

Иргэн Р.Эрдэнэчимэг “2015 оны наймдугаар сард БНХАУ-ын иргэнд аавынхаа биеийг үзүүлэхэд “Аав тань уушгины хавдраар өвдсөн байна. Би хавдрыг эмчилж чадахгүй ч тархалтыг нь багасгаж чадна. Аав чинь хэд ч насалж чадна" гэсэн. Тэгээд уушгины хорт хавдарт сайн эм авахыг зөвлөсний дагуу 4.4 сая төгрөгөөр эмийг нь худалдажн авсан. Гэвч тэрхүү эмийг ууснаар аавын маань бие огцом муудаж, хэвтрийн дэглэмд ороод хоёр сарын дараа өөд болсон. Бид Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар гомдол гаргахад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн эмийг Мэргэжлийн хяналтын газарт өгч, шинжлүүлэхэд Монгол Улсын эмийн бүртгэлд байхгүй эм байсан нь тогтоогдсон” гэв.

Харин хоёр дахь иргэн Б.Ганхуягийн хувьд жоншны уурхайтай байжээ. БНХАУ-ын иргэн Үй Жи Хо гэгч ирж, хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах санал тавьсан. “Хөрөнгө оруулалт дутаад байна. Хятад улсын компаниуд монголчуудтай хамтран ажилладаг учраас хөрөнгө оруулалт хийхгүй” гээд байна. Чи лицензээ манай эхнэрийн нэр дээр шилжүүлчих” гэсэн.

Үй Жи Хо-гийн эхнэр нь монгол хүн гэнэ. Хамтран ажиллах гэрээгээ шилжүүлснээс хойш уурхайдаа орох эрхгүй болжээ. Иргэний хэргийн шүүхэд хандсан боловч хэргийг шалгаагүй учир гомдолтой байгаагаа мэдэгдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)