Хятад хотжиж, хүн ам нь хөгширч байна

Хятадад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхэлсэн хүн амын тооллогын дүн гарчээ. Тус улсын Статистикийн албанаас мэдээлснээр урд хөршид 1.33 тэрбум хүн амьдарч байна.

“2000 онд болсон тооллогын дүнтэй харьцуулахад манай улсын хүн ам 73.9 саяар өссөн” гэж “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

Хүн амын 51.27 хувь нь эрчүүд, 48.73 нь эмэгтэйчүүд аж. Сүүлийн арван жилд Хятадад 665.5 сая хүн хотод оршин суудаг болсон нь хүн амын тал шахам хувь гэнэ.

Мөн ахимаг буюу 60-аас дээш насны хүн 160 сая байгаа нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 0.56 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)