Хятад улс COVID-19 өвчний 541 тохиолдол гаднаас импортолжээ

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооний мэдээлснээр өчигдөр (3.25) 00:00-00:24 цагийн хооронд тус улсын 31 мужид COVID-19 өвчний халдвар авсан нь батлагдсан 67 тохиолдол бүгд гаднаас зөөвөрлөгдөн иржээ. Ингэснээр тус улс өнгөрсөн 20 орчим хоногийн хугацаанд COVID-19 өвчний нийт 541 шинэ тохиолдол гадаадаас импортолжээ. Өмнөд хөршид өнгөрсөн хугацаанд нийт 74 мянган хүн эдгэрсэн бөгөөд одоогоор дөрвөн мянган орчим хүнийг эмчилж байна. Эдгээрийн 1200 орчим нь хүнд өвчтөн байгаа гэнэ. Тус улс дотоодын цар тахлыг хумьж чадсан ч гадаадаас ирэх тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)