Хятад улс Ираны талаарх тогтоолын төсөлд оролцохоо амлав

     Тегераны талаар НҮБ-аас авч хэрэгжүүлэх шинэ багц хориг арга хэмжээний талаар ярилцахад Бээжин оролцоно гэдгээ амлажээ. Америкийн Ерөнхийлөгч Барак Обама цөмийн аюулг үй байдлын асуудлаарх Олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцохоор АНУд ирсэн БНХАУ-ын дарга Ху Жинтаотой Вашингтонд хэлэлцээ хийсний дараа энэ тухай зарлав.

     Гэхдээ БНХАУ Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор үүсээд буй санал зөрөлдөөнийг шийдвэрлэхийн тулд дэлхийн улс гүрнүүд болон Ираны хоо рондох яриа хэлэлцээг цаашид үргэлжлүүлэхийн төлөө байна гэж тус улсын төлөөлөгч цохон тэмдэглэжээ. Барак Обама Ху Жинтаотой уулзах үеэрээ мөн юанийн ханшийг зах зээлийн жам ёсод нийцүүлэн уян хатан болгохыг Хятадын удирдлагад хандаж дахин уриалсан тухай мэдээлж байна.

Б.БУЯНЦОГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)