ХЯТАД УЛСЫН ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР ЗАМЫН-ҮҮДЭД НЭЭГДЭВ

 Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд суманд суух ЕКГ-ын нээлтийн ажиллагаанд оролцов. Дэд сайд Д.Ганхуяг шинээр байгуулагдаж буй ЕКГ-ын нээлтийн ажиллагаанд оролцох үеэрээ БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Се Ханшөнтэй уулзаж хоёр орны харилцааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

ЕКГ-ын нээлтийн ажиллагаанд мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолун, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, ГХЯ-ны Консулын газрын Дэд захирал Н.Батаа болон албаны бусад хүмүүс оролцсон бөгөөд тус ЕКГ нь БНХАУ-аас Монгол Улсад нээгдэж байгаа анхны ЕКГ, Замын-Үүд суманд нээгдэж байгаа гадаадын анхны дипломат төлөөлөгчийн газар гэдгээрээ онцлогтой юм. 

 

 

http://www.mfa.gov.mn


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)