Хятад тамирчин Азийн хамгийн хурдан хүнээр тодорлоо

БНХАУ-ын гүйгч Сю Бинтян ням гарагт Жакарта хотын “Gelora Bung Carno” цэнгэлдэх хүрээлэнд болсон 100 метрийн гүйлтэд түрүүлснээр Ази тивийн хамгийн хурдан хүн хэмээгдэх эрхтэй боллоо. Тэрбээр мөн Азийн наадмын шинэ дээд амжилтыг (9.92 секунд) тогтоосон байна. “Надад хугацаа биш, ялах нь л чухал байсан. Азийн наадамд би маш их дарамт мэдэрлээ. Харин дэлхийн аваргын тэмцээнд надад тийм ч их дарамт мэдрэгддэггүй” хэмээн хятад гүйгч ярьжээ.

2014 оны Азийн наадмын аварга, Катарын Феми Огунодегийн дүү Тосин болон Японы Х.Ямагата нар ижил 10 секунд гүйсэн учир шүүгчид фото финиш ашиглаж, катар гүйгчид мөнгөн медаль өгөх шийдвэр гаргасан аж.

Сонирхуулахад, эмэгтэйчүүдийн 100 метрийн уралдаанд Нигери гаралтай Бахрайн гүйгч Э.Одион 11.30 секундийн амжилтаар түрүүлж, түүний ард Д.Чанд (Энэтхэг), 2014 оны Азийн наадмын аварга В.Ёнли (БНХАУ) нар орсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)