Хятад гомочууд ууртай байна

     Хятадад анх удаагаа болох гэж байсан “Гомо мисс” шалгаруулах уралдааныг Цагдаагийн газраас зогсоосон байна. Бээжин хотын төвд LAN цэнгээний газарт “Mr. Gay Chinа” тэмцээн эхлэхэд бэлэн болоод байтал цагдаа нар ирэн, арга хэмжээг зогсоохыг шаардаж, ирсэн зочдыг таран явахыг хүсчээ. Аргагүй болсон цэнгээний газрын эзэд тайз талбайгаа хураасан аж. Гоо гомо тэмцээнд оролцохоор ирсэн байсан Стивен Жан “Үнэнийг хэлэхэд бид ийм юм болж магад хэмээн таамаглаж байсан. Хятадын Засгийн газар ижил хүйстнээ сонирхогчдыг эртнээс хэлмэгдүүлж  ирсэн” хэмээн ярьжээ.

     Одоогийн байдлаар цагдаа нар уралдаан зохион байгуулагчдыг тусгайлан ухуулан сэнхрүүлэх ажил хийж байгаа бөгөөд үзэгчид болон оролцогч нар цэнгээний газрын гадна эцсийн хариуг хүлээж байна. Mr. Gay Chinа” тэмцээний талаар дотоод гадаадын олон хэвлэл мэдээлэн хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байсан юм.

     “Хэдийгээр манай уралдааныг хаасан ч бид нийгэмд өөрсдийн талаар цацаж чадлаа. Бид жирийн улсуудтай адилхан амьдрахыг хүсэж байна” хэмээн Жан гадаадын хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Хятадад ижил хүйстэнүүдийг удаан хугацааны турш сэтгэцийн өвчтэй хэмээн үзэж байгаад 2001 оноос хүлээн зөвшөөрөх болсон юм. Одоо Хятадад 36-48 сая гомо байгаа гэсэн тооцоо бий.

 

М.Сугар-Эрдэнэ
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)