Хятад "алим"

Сүүлийн үед урд хөршийнхөн техник, технологийн зах зээлд хүчтэй орж ирэх болсон. Тус улсын томоохон цахилгаан бараа үйлдвэрлэгч "Xiaomi" брэнд хэдийнэ Хятад "алим" хэмээх хочтой болоод байна. Тэдний үйлдвэрлэдэг зөөврийн компиторууд яг л "Apple"-ийг санагдуулам учир хүмүүс ийн нэрлэсэн хэрэг. Хятадууд саяхан цоо шинэ лэптоп үйлдэрлэж, гаргаснаа зарласан. Үүнийгээ "Mi Notebook air" хэмээн нэрлэсэн юм. Энэ бүтээгдэхүүн нэр нь л хятад болохоос биш яг л "Apple"-ийн макбуктай ижил аж. 

Гэхдээ макбукийг бодвол хэд хэдэн давуу талтай. Тодруулбал 13.3 инч болон 12.5 инчийн дэлгэцтэй худалдаанд гарч байна. Арай том нь 256GB-ийн багтаамжтай, 8GB-ын рамтай, 9.5 цаг цэнэгээ барих чадвартай юм. Тэгвэл 12.5 инчийн нөүтбук нь 4GB рамтай, 128 GB-ын багтаамж болон 11.5 цаг цэнэгээ барих боломжтой гэнэ.

Дээрх хоёр цагвар нь "Full HD" дэлгэц, "Windows 10" үйлдлийн систем, хоёр USB 3.0 оролт болон HDMI оролттой. "Apple"-ийн "Mac Book air"-тай харьцуулахад илүү нимгэн юм байна. Түүнчлэн үнийн хувьд ч жижиг нь 525 ам долларын үнэтэй бол том нь 750 ногооноор хүмүүст хүрнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)