Хятадын тал АНУ-тай хийсэн худалааны тохиролцооноосоо буцжээ


 “Reuters” агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр БНХАУ  худалдааны хэлэлцээрийн хүрээнд АНУ-тай  тохиролцоонд хүрсэн бүх  хэлцүүдээсээ буцсан гэрээний төслийг Вашингтонд илгээжээ. “Хятадын тал уг баримт бичгийн долоон бүлэгт АНУ-ын зүгээс тавьсан  үндсэн бүх шаардлагаас буцлаа” гэж Цагаан ордны эх сурвалж ярьжээ. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 10-с эхлэн хятадын бараанд ногдох татварын хэмжээг 25% болгож өгөхөөс гадна  татвар ногдуулах бүтээгдэхүүний жагсаалтыг нэмэгдүүлж магадгүй гэж мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч хоёр орны худалдааны хэлэлцээр цаашил үргэлжлэх бололтой. Өнөөдөр БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч  Лю Хэ АНУ-д ирж байгаа аж. “Тэд (Хятад) гэрээг цуцаллаа. Ерөнхий сайдын орлог Лю Хэ маргааш ирнэ. Тэр сайн хүн, гэхдээ тэд гэрээг цуцалсан. Тэд ингэж болохгүй. Тийм учраас тэд төлөх болно. Хэрэв гэрээг байгуулагдахгүй  бол бид  жилд 100 сая доллар илүү олох нь юу нь  буруу байх вэ” гэж АНУ-ын тэргүүн өчигдөр Флорида мужид  дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)