Хятадын гурван компанийн эсрэг KFC зарга мэдүүлнэ

Түргэн хоолны сүлжээ болох KFC Хятадын гурван компанийн эсрэг зарга мэдүүлнэ. Эдгээр компанийг хоолных нь талаар цуурхал, үүний дотор найман хөлтэй тахиа хэрэглэдэг гэсэн худал мэдээлэл тараасан гэж КFC буруушааж байна.

KFC эдгээр компаниас нөхөн төлбөрт 1.5 сая юань буюу 242 мянган доллар нэхэмжилж, уучлалт гуйхыг шаардаж байна.

Тус гурван компанийн тараасан худал мэдээллүүдийн нэгэнд, “КFC генийн аргаар гарган авсан зургаан далавч, найман хөлтэй тахиа хэрэглэж байна” гэсэн байжээ.

КFC-гийн мэдэгдсэнээр, энэ мэт цуурхлыг “WeChat” аппликейшныг ашиглан интернэтэд тавьсан байна.

2014 оны сүүлийн байдлаар Хятадад КFC-гийн 4828 салбар байгаа бөгөөд жил бүр хэдэн зуун салбар шинээр нээгддэг юм.

Эх сурвалж: BBC


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)