Хятадын барааны татварыг нэмж магадгүй

Хятадын 200 тэрбум долларын бараа, бүтээгдэхүүнээс авдаг 10 хувийн татвараа 25-д хүргэх бодолтой байгаагаа АНУ-ын эрх баригчид урьд нь мэдэгдсэн юм. Ийм шийдвэр өнөөдрөөс хүчин төгөлдөр болж магадгүй. Хэрэв АНУ татвараа нэмэхээр шийдвэл БНХАУ хариу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрнэ хэмээн тус улсын Худалдааны яамнаас мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар өнгөрсөн оны эцсээр Аргентинд уулзахдаа гурван сарын дотор тус хоёр улс хооронд худалдааны хэлэлцээр байгуулахаар тохиролцсон билээ. 

Тийнхүү урьд нь төлөвлөсний дагуу энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Хятадын бараа, бүтээгдэхүүнд ногдуулах татварыг 10 хувиас 25-д хүргээгүй юм. Худалдааны гэрээ байгуулах хугацаа өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд дууссан ч хэлэлцээ амжилттай болж буйтай холбоотойгоор татварыг нэмэхгүй хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)