Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийг гурван жилээр сунгажээ

Монголбанк, Хятадын Ардын банкны хооронд байгуулсан 15 тэрбум юань буюу зургаан их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээг өнгөрсөн баасан гарагт шинэчлэн байгуулсныг өчигдөр мэдээллээ. Тодруулбал, своп хэлцлийг дахин гурван жилийн хугацаагаар сунгасан байна. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор ийн тохиролцсон гэв. Эргэн сануулахад, дээрх хоёр банкны хооронд анх 2011 онд гурван жилийн хугацаатай, таван тэрбум юанийн дүн бүхий своп хэлцэл байгуулж байсан юм. Уг дүнг 2012 онд таван тэрбум юаниар нэмэгдүүлж, 10 тэрбум болгосон. Тэгвэл 2014 онд хугацааг нь гурван жилээр сунгаж, дүнг нь дахин таван тэрбум юаниар өсгөж, 15-д хүргэж байв.

Бэлтгэсэн: Ц.Ундрал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)