“Хятадыг шүүмжлэх бус, суралцах хэрэгтэй”

Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд терроризмтой тэмцэх талаар Хятадын ашиглаж буй аргыг Европт хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд уйгурууд болон исламын шашинт бусад үндэстэнд дарамт шахалт үзүүлэхэд ашигладаг хэмээн үздэг. Харин ийн буруушаахыг Хятад улс эсэргүүцээд, хүний эрхийг хамгаалдаг гэх орнууд үнэн хэрэгтээ Шинжааны бодит байдлыг мэдэхгүй хэмээн “Global times” сонинд бичжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, терроризмтой тэмцэх асуудал хариуцсан орлогч Владимир Воронков өнгөрсөн амралтын өдөр Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд айлчилсан тухай БНХАУын ГХЯ-наас мэдэгдэв. Уг айлчлалыг Британи, АНУ болон Өрнөдийн бусад улс эсэргүүцжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жон Салливан өнгөрсөн баасан гарагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриштэй утсаар ярихдаа В.Воронковын Шинжаанд хийж байгаа айлчлалд онцгой анхаарал хандуулж буйгаа, тэрчлэн тус бүс нутагт Хятадын Засгийн газраас хэрэгжүүлдэг терроризмтой тэмцэх арга хэмжээг буруушаан, уйгурууд болон исламын шашинт бусад үндэстэнд дарамт шахалт үзүүлэхэд ашигладаг хэмээн буруушаав.

Мэдээжийн хэрэг, Шинжаанд НҮБ-ын терроризмтой тэмцэх асуудал хариуцсан төлөөлөгч айлчилсныг АНУ эсэргүүцэж, хүний эрхийн байдалд анхаарал хандуулж байгаа нь Хятадыг занганд оруулах гэсэн оролдлого. Асуудал нэршилд бус, терроризмтой тэмцэх талаар хийж буй Хятадын ажлыг дүгнэх, үг хэллэгээрээ дэлхийн хамтын нийгэмлэгийг занганд оруулах гэсэн эрмэлзэл гэнэ.

Шинжааны асуудал нь юуны түрүүнд терроризмтой тэмцэх. Ийм тэмцэлгүйгээр хүний эрхийг хамгаалах болон тогтвортой хөгжлийн тухай ярих боломжгүй. Нөгөө талаар, АНУ болон Өрнөдийн бусад улс хүний эрхийн асуудал хөндөн Хятад руу дайрч байгаа нь тэд цуу яриа тараан, өөрсдийгөө ч, бусдыг ч мэхэлж болох ч Хятадын ард түмнийг хуурч чадаагүй.

Шинжааны асуудлыг ашиглан Хятадыг шүүмжлэгчдийн олонх нь тус бүс нутагт үнэн хэрэгтээ юу болдог талаар мэддэггүй төдийгүй огт мэдээлэлгүй байна. Исламын шашинт хүн ам голдуу орнуудын дипломатчид болон сэтгүүлчид Шинжаан дахь сургалтын төвийг терроризм болон хэт давруу үзэлтэй тэмцэхэд дөхөм болдог хэмээдэг. Хэт давруу үзэлтнүүд тэнд хууль судалж, тэрчлэн энгийн амьдралд эргэн орох мэргэжлийн дөртэй болдог. Ингэснээр Шинжааны оршин суугчид террорист халдлагад өртөх айдасгүй, нийгмийн тогтвортой байдлаар хамгаалагдаж, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах баталгаатай болдог аж.

Өдгөө Шинжаан нь сүүлийн хэдэн жилийн хугацаан дахь хөгжлийн хамгийн сайн үеэ туулж байна. Өнгөрсөн онд тус бүс нутаг дахь жуулчны урсгал эрчимтэй өсжээ. Энэ онд “4А” болон “5А” түвшний түүхэн дурсгалт 105 газраар аялсан Хятадын болон гадаадын жуулчны тоо 41 мянга давсан нь өнгөрсөн оныхоос 75.4 хувиар илүү байна. Шинжааны оршин суугчдын бодит орлого анх удаа 20 мянга юань давжээ. Хятадын тогтвортой хөгжиж буй өөртөө засах орон нь террорист халдлагад байнга өртдөг өрнөд зэрэг бусад бүс нутгаас эрс ялгаатай.

Урьд нь Шинжаан терроризмын халдлагад их өртдөг байсан ч цаг тухайд нь арга хэмжээ авснаар анхан шатанд нь зогсоож чаджээ. Чечень, Афганистан, Сирид хүн төрөлхтний гаргаж буй төлөөстэй харьцуулахад Шинжаан онцгой үнэтэй туршлагатай мэт.

Терроризм, хэт давруу үзэлтэй хийж байгаа томоохон хэмжээний тэмцлийн үед алдаа хэзээд гарах. Гэхдээ тийм үйл ажиллагааны зорилго нь хүний эрхийг хамгаалах гэдгийг санах хэрэгтэй. Нарийвчлан авч үзэхдээ үр нөлөө хийгээд үнэ цэний харьцааг анхаарах нь чухал. Афганистан, Ойрхи Дорнодод АНУ терроризмтой тэмцэхдээ ашигласан цэргийн арга нь цөөнгүй хүний аминд хүрч, тогтвортой ямар ч үр дүн үзүүлээгүй. Америк болон бусад улс Шинжаанаас суралцвал зохилтой.

Хүний эрхээр шалтаглан Шинжааны терроризмтой хийж буй тэмцлээс өө хайх нь тус бүс нутгийн оршин суугчдын аюулгүй байдлыг хүндэтгээгүй, зорилго болон үнэ цэн хоорондын харьцааг алдагдуулсан хэрэг болно. АНУ болон Өрнөдийн орнууд санаатайгаар Шинжаанд терроризмтой хийж буй тэмцлийн талаарх бүх төөрөгдлийг бий болсон. Цаг хугацаа Өрнөдийн буруушаасан мэдэгдлийн үнэн мөнийг харуулж, Шинжааныг удирдах загвар амжилт олохыг нотолно гэж “Global times” сонинд тэмдэглэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)